Өвөө, эмээ, ээж нь бүгд жүжигчин учраас угаасаа энэ мэргэжлийг өвлөн авах ёстой юм байсан гэх, А.Номин Эрдэнэ сүүлд “Пагмадулам” киноны гол дүрд гайхалтай сайн тоглож, кино шүүмжлэгчдээс оноо авсан. Алтан ургийн сэхээтэн эмэгтэйн 14 наснаас, 31 нас хүртэлх амьдралыг бүтээхийн тулд 2 жил гаран дүрээрээ амьдарч, амьсгалж явсан байна.