Хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдсэн залуу тэтгэлэгт хэрхэн тэнцсэн тухайгаа нийтэлж байжээ

Хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдсэн залуу тэтгэлэгт хэрхэн тэнцсэн тухайгаа нийтэлж байжээ

Намайг Энхбаярын Билгүүн гэдэг. Би АНУ-ын Корнеллийн их сургуульд 100 хувийн буюу ₮1,2 тэрбумын тэтгэлгээр “Олон Нийтийн Эрүүл Мэнд” мэргэжлээр суралцаж байна. Дэлхийн топ сургуулиас идэх хоолоо хүртэл даалгадаг өндөр тэтгэлэг авах амархан байсан уу гэвэл үгүй ээ. 11 дүгээр ангиасаа эхэлж бэлдсэн хэдий ч хоёр жил завсарлага авч байж тэнцсэн.

Би Дарханд ЕБС-д сурсан. 11 дүгээр ангид байхдаа англи хэлээ сайжруулахаар зуны амралтаараа хотод очиж сурсан. Хотод аавынхаа найзынд амьдарна, тэгээд өглөө бүр 04:30 цагт босоод сургууль руугаа алхана. Тэгж байтал ковид гараад Дархан ч буцаж чадалгүй хотод гацаад айлд хоёр сар амьдарсан даа. Товчхондоо ийм, тэгээд IELTS, SAT оноо авах, сайн дүнтэй төгсөх, дадлага ажил, сайн дурын ажил хийх, хэдэн зуун үгтэй эсээнүүд бичих гээд л маш олон зүйлсийг амжуулах шаардлагатай байсан.

12 дугаар ангиа төгсөх жил Америкийн топ сургуульд сурна гээд шийдчихсэн, ангиасаа ганцаараа ЭЕШ өгөөгүй. Гэхдээ өгдөг ч байж уу гэж харамссан өдөр бий. Эхний жил 20 сургуульд материалаа илгээгээд гурваас нь тэнцсэн хариу авсан. Нэг нь лав жилийн 30 мянган ам.доллар төлөх шаардлагатай байсан учраас боломжгүй тул больсон. Дахиад нэг жил өнжлөө. Надад хоёр л сургуулийн сонголт үлдсэн, нэг нь Корнелл. Энэ сургууль дүн бас эсээг чухалчилдаг. Корнелл рүү би нийт дөрвөн эсээ илгээсэн. Хамгийн сүүлд өөрийгөө илэрхийлэх 650 үгтэй эсээ үлдчихсэн, үүн дээрээ л төвлөрөөд байлаа.

Би өөртөө их итгэлтэй байсан. Тиймээс 2023 оны нэгдүгээр сарын 8-нд АНУ-руу ниссэн. Тэнд очсон хойноо submit товч дараад Корнелл руу материалаа илгээлээ. Ингээд АНУ-ын Weber State University-д хаврын семестрээс нь эхлээд сурсан юм. Хажуугаар нь өдөр бүр 16:00-22:00 цагийн хооронд ажил хийнэ, мөнгө цуглуулна.

 

 

Хариу гарах өдөр том хот руу метрогоор очоод, сэтгэл санаагаа бэлдээд гадуур яваад л, тэнд байдаг монгол хоолны газраар үйлчлүүлээд сууж байлаа. Орой 7 цагт хариу гарах байсан юм. Тэнцсэн хариугаа хараад л “Хүүе ээ, би Корнеллд орчихлоо шүү дээ” гээд л орилсноо санаж байна. Гэхдээ Корнеллын санхүүгийн дэмжлэгийн хариу нь нэг өдөр зэрэг ирдэггүй, 2-4 долоо хоног хүлээх хэрэгтэй юм билээ. Ингээд дахиад хүлээлээ, хариу ирсэн. Family contribution 0, student contribution 0. Ингээд л жилийн $93500, дөрвөн жилийн $375 мянга, төгрөгөөр ₮1 тэрбум 200 саяын тэтгэлгээр дэлхийн болон олон нийтийн эрүүл мэндийн шинжлэх ухааныг судлан суралцаж байна. Яг нийтийн эрүүл мэнд биш түүний үндсэн шинжлэх ухааныг судалдаг гэсэн үг. Зарим тэтгэлэг зөвхөн сургалтын төлбөрийг нь даадаг, харин миний авсан тэтгэлэгт дотуур байрны жилийн төлбөр $12000, эрүүл мэндийн даатгал $4 мянга, өдрийн танхимын төлбөр $7 мянга гээд бүхий л зардал багтдаг.

Гадаадын аль нэг сургуульд тэтгэлэгтэй суралцахаар шийдсэн залууст өөрийн туршлагаасаа зөвлөхөд эрт л эхлэх хэрэгтэй. АНУ-д наймдугаар ангиа төгсөөд есдүгээр ангид орох зунаас эхэлж бэлддэг юм билээ, учир нь тэтгэлэгт 9-12 дугаар ангийн дүнг чухалчилдаг.

Тэгээд 7 хоногийн 3 өдөрт биш өдөр болгон бэлдэх хэрэгтэй. Зарим хүн намайг тэнэг юм шиг тууштай гэдэг. Би фитнест явдаг юм. Учиргүй гоё биетэй болох гээд байгаадаа биш гол нь өдөр болгон явах, өглөө болгон яг нэг цагт босох, нэг аяга кофе уух л чухал юм. Тууштай байдал хүнийг шагнадаг гэж боддог.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ododnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Physical Asia" шоуны Монгол талын төлөөлөгч "Spark Agency"-ийн дансыг царцааж, мөнгийг нь татжээ ...

1 цаг 21 мин

Луйварчин бацаан их гарын луйварчин болох гэж байна

2025-12-08

Хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдсэн залуу тэтгэлэгт хэрхэн тэнцсэн тухайгаа нийтэлж байжээ

2025-12-05

Буцах бэрд үхэр тугал нийлэх нь хамаагүй ...

2025-12-02

Агаарын иогийн анхдагч "Ари иог" Оюуны өмчөөр баталгаажсан шинэхэн хөтөлбөртэй ангиа нээлээ ...

2025-11-28

Эсрэг дүрийн тоглогч

2025-11-19

Ц.Санжаачойпэлийг хорих хугацаа энэ сарын 22-нд дуусна.

2025-11-18

Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын хамт ШХАБ-ын уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорино

2025-11-17

Их хурал: Бага хурлын гишүүдээ шинэчлэн батална

2025-11-17

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцанд хамруулна гэж иргэдийг залилж байна

2025-11-13

ТЕГ-аас Монгол улсын хилээр 700 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх валют гаргасан этгээдүүдийг шалгаж байна

2025-11-10

Удам дамжсан жүжигчин мэргэжлийг өвлөх ёстой гэж бодсон ...

2025-11-06

Эмгэнэл

2025-11-05

Анхны тоглолтоо  амжилттай  хийж ур чадвараараа гайхуулж байна. 

2025-11-03

Буян Жагааг "БУРХАН ШИГ ШҮТДЭГ" IZ ...

2025-10-31

Б.Орхонбаярыг крашилсан Ази бүсгүйчүүдийн цуваа Монгол руу  чиглэх үү ...

2025-10-30

Г.Дамдинням сайдад ёс суртахууны хэлтэрхий ч алга

2025-10-24

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн барилгын нурангид дарагдан 29 настай залуу нас барсан

2025-10-23

“Сэрүүн групп”-ийн ерөнхий захирал О.Халиун шүгэл үлээлээ ...

2025-10-22

Дуулахаас илүү загварын салбарт хүч үзэж яваа А.Хишигдалай

2025-10-16

Сурталчилгаа