Ард нийтийн түрлэг уухайгаар дэмжигдлээ. Зэвүүцэл бухимдал нь оволзсон ард нийт “алаад өг наадуулыгаа!” гэж хүрхрэлдэж байв. Оронд нь гаргаж ирэх засгаа олдоггүй ээ, эхлээд юу ч гэсэн унагаад авъя гэсэн хэрэг. Үндсэн хуулинд заахдаа шинэ Ерөнхий сайд томилогдсоноор түрүүчийн Засгийн газар огцорснд тооцогдоно гэж тодорхой заасан боловч энэ заалт энэ үеэс хойш аль ч засагт хэрэгжиж байгаагүй, юутай ч эхлээд онхолдуулъя гэдэг аргачлалаар “хөгжсөөр” ирсэн.