Арын сайхан хангай нутгаас ирсэн шавилхан охин 10 аад жилийн өмнө “Universe best songs” уралдаанд оролцож дуучны гараагаа амжилттай эхлүүлж байв. Нугасны муухай дэгдээхэй, бидний нүдэн дээр л гүнж болон хувирч, юу юугүй л их хотын гангачуулын нэг болоод авсан. Нүд, хамар, хөхөө янзлуулж мэс заслын ширээн дээр хэд хэд гарсан ч ямартай ч түүний өөрчлөлтүүд эзнээ гонсойлгосонгүй, дуучнаас гадна, загварын салбарт хүч үзэх карьерийн эхлэл болсон.
Ийнхүү Хишигдалай сүүлийн жилүүдэд фото моделийн карьер хөөх болсон нь түүнд багагүй амжилтыг авчирч, загварын охидыг ажилгүй болгоход хүргээд байгаа. Гоо сайхан, дээл хувцасны брэнд, автомашин гээд тоглосон реклам болгоноо амилуулж чадаж байгаагийн нууц нь ердөө л түүний хувирдаг царайнд бий. Дэлхийн загварын ертөнцийн акулууд түүн шиг хувирдаг царайнд амь тавьж, сая саяар нь цацахад бэлэн байдаг гээд л бод.
