Удам дамжсан жүжигчин мэргэжлийг өвлөх ёстой гэж бодсон ...

Удам дамжсан жүжигчин мэргэжлийг өвлөх ёстой гэж бодсон ...

Жүжигчин С.Ариунбямба саяхан МУГЖ шагнал хүртэж ард олныхоо магнайг тэнийлгэсэн. Гавьяат цолыг гуйж биш гуядаж авсан тэрээр, хэвлэлийн хуудаснаа  хэр барагтаа  гараад байдаггүй, зөвхөн чансаатай цөөхөн уран бүтээлд л дүр авдаг гээд ёстой л жинхэнэ од хүний оршихуйгаар үнэ цэнтэйгээр амьдарч чаддаг нэгэн. Түүний охин А.Номин-Эрдэнэ аавынхаа авьяасыг өвлөн урлагт цахиур хагалж яваа залуу жүжигчин. Хэр барагтаа жүжигчдийг эгнээндээ авдаггүй, өндөр босготой Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж, бас болоогүй хэд хэдэн кинонд тоглоод амжсан. Зөвхөн “Бүтээл”-ийн чанартай кинонд дүр бүтээхийг эрмэлздэг А.Номингийн тоглосон хоёр ч  кино Венецийн кино наадмаас “Алтан арслан” шагнал авсан гэхээр, хэр чадвартай жүжигчин  болохыг нь тодорхойлоод өгнө. Уран бүтээлч  хүн мэргэжлийн үнэ цэнтэй байх ёстой. Нийгмийг соён гэгээрүүлэх,  түүчээ болж явдаг учраас зөв явах хэрэгтэй гэх аавынхаа захиасыг тэрээр ягштал биелүүлдэг гэж байгаа.

Өвөө, эмээ, ээж нь бүгд жүжигчин учраас угаасаа энэ мэргэжлийг өвлөн авах ёстой байсан гэх, А.Номин Эрдэнэ сүүлд “Пагмадулам” киноны гол дүрд гайхалтай сайн тоглож, кино шүүмжлэгчдээс оноо авсан.  Алтан ургийн сэхээтэн эмэгтэйн 14 наснаас, 31 нас хүртэлх амьдралыг бүтээхийн тулд 2 жил гаран дүрээрээ амьдарч, амьсгалж явсан байна. Тиймдээ ч эрхэмсэг хийгээд энгүүн эмэгтэйн дүрийг дэлгэцнээ мөнхөлж чаджээ. Залуу байгаа дээрээ “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглохыг хүсдэг. Жульеттагийн дүрд тоглох боломж  олдвол ээжийн минь мөрөөдөл биеллээ л гэсэн үг. Ээж минь энэ дүрийг бүтээхсэн гэж  хүсдэг байсан юм байна лээ. Бас Нотрдамын Эсмерельдагийнх шиг харизматай дүр  бүтээхийг хүсдэг гэв.  А.Номин-Эрдэнэ удахгүй нээгдэх, агуу  зохиолч Б.Лхагвасүрэнгийн  “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Базарын охин Оюуны дүрд тоглож байгаа аж. Удам дамжсан авьяаслаг гэр бүлээс гаралтай шинэхэн од мэндэллээ шүү тосоод аваарай.   

Дашрамд дурьдахад улсын драмын эрдмийн театрын энэ намрын нээлт Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулснаар 11 сарын 12 оос тоглогдож эхлэнэ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ododnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Physical Asia" шоуны Монгол талын төлөөлөгч "Spark Agency"-ийн дансыг царцааж, мөнгийг нь татжээ ...

1 цаг 21 мин

Луйварчин бацаан их гарын луйварчин болох гэж байна

2025-12-08

Хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдсэн залуу тэтгэлэгт хэрхэн тэнцсэн тухайгаа нийтэлж байжээ

2025-12-05

Буцах бэрд үхэр тугал нийлэх нь хамаагүй ...

2025-12-02

Агаарын иогийн анхдагч "Ари иог" Оюуны өмчөөр баталгаажсан шинэхэн хөтөлбөртэй ангиа нээлээ ...

2025-11-28

Эсрэг дүрийн тоглогч

2025-11-19

Ц.Санжаачойпэлийг хорих хугацаа энэ сарын 22-нд дуусна.

2025-11-18

Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын хамт ШХАБ-ын уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорино

2025-11-17

Их хурал: Бага хурлын гишүүдээ шинэчлэн батална

2025-11-17

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцанд хамруулна гэж иргэдийг залилж байна

2025-11-13

ТЕГ-аас Монгол улсын хилээр 700 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх валют гаргасан этгээдүүдийг шалгаж байна

2025-11-10

Удам дамжсан жүжигчин мэргэжлийг өвлөх ёстой гэж бодсон ...

2025-11-06

Эмгэнэл

2025-11-05

Анхны тоглолтоо  амжилттай  хийж ур чадвараараа гайхуулж байна. 

2025-11-03

Буян Жагааг "БУРХАН ШИГ ШҮТДЭГ" IZ ...

2025-10-31

Б.Орхонбаярыг крашилсан Ази бүсгүйчүүдийн цуваа Монгол руу  чиглэх үү ...

2025-10-30

Г.Дамдинням сайдад ёс суртахууны хэлтэрхий ч алга

2025-10-24

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн барилгын нурангид дарагдан 29 настай залуу нас барсан

2025-10-23

“Сэрүүн групп”-ийн ерөнхий захирал О.Халиун шүгэл үлээлээ ...

2025-10-22

Дуулахаас илүү загварын салбарт хүч үзэж яваа А.Хишигдалай

2025-10-16

Сурталчилгаа