“Луйварчин бацаан, бяцхан нэр хүндээ ашиглаад их гарын луйварчин болох гэж байна” хэмээн “Оюун ухааны академ”-ийн тэргүүн Х.Хатанбаатар сошиал хуудастаа бичиж байв. 2021 оны 8 сарын 25 IHC койн гарахаас хэдхэн хоногийн өмнө тэрээр ийнхүү бичсэн. Нэгэн цагт англи хэл сурахыг уриалж, хамтран зүтгэж явсан тэрээр ийн бичсэн нь ч учиртай байв. Харамсалтай нь цаг хугацаа өнгөрөх тусам түүний хэлсэн үг биелэлээ олж тус койнд хөрөнгө оруулсан хүмүүс үнэнтэй нүүр тулсан. О.Мөнхжин койны тухай анх ярьж эхлэхэд монголчууд огт сонирхоогүй. Тухайн үед Монголд хамгийн олон дагагчтай хамгийн итгэл хүлээсэн инфлүсэр Б.Идэр-Од л байв. Улмаар түүнийг татан оролцуулж, хариуцдаг бүх сувгаар IHC койны сурталчилгаа явж, тус койнд хөрөнгө оруулсан нийт залуусын 70-80 хувь Б.Идэр-Одын уриалснаар, итгэж орсон. Анхдагч зах зээл дээр гарсан даруйдаа 1 секундын дотор дууссан тус койныг гаргасан эзэд нь ойр тойрны найз нөхөд хамаатан саднаа татан оролцуулж, илүү нийлүүлэлт хийж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцлөөр өдгөө шалгагдаад байгаа.
Монгол улсад крипто валют хөгжих хуулийн орчин бүрдээгүй нөхцөлд койн гаргаж, иргэдийг залилан хохироосон дээрх этгээдүүд “Бид анхнаасаа алдаж болох мөнгөөрөө ор” гэж хэлсэн гэх ганцхан өгүүлбэрээр ам тагладаг.
Б.Идэр-Од нь ЭЦА-аас койн, токентой холбоотой асуудлуудыг шалгахаар ажлын хэсэг гарахаас, өмнө Австралид сурахаар явсан гэдэг ч үнэндээ Монголоос оргон зайлж, Австралиас Америк улс руу гарсан байдаг.
Монголд байхгүй ч сошиал сувагтаа идэвхтэй тэрээр “Баялгийн хулгайч ах нар сенсациа хов живээр дардаг байснаа болиод бүхэл бүтэн хүний амьдралыг золиослож залуусаар туг тахидаг болсон хэмээн саяхан бичсэн. Б.Идэр-Одыг Эрүүгийн цагдаагийн газраас Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох интерполын "Хөх булан"-д 2023 оноос хойш эрэн сурвалжилж байгаа. Ноцтой нь "CallPro" ХХК-ийн ажилтан н.Баттулга болон Австрали гаралтай Gonzales гэх хоёр найзынхаа дансаар дамжуулан IHC койнд илүү нийлүүлэлт хийж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
“interpol.int сайтад хүн амь болон хар тамхины зэрэг онц ноцтой гэмт хэргийн сэжигтнүүдийн мэдээллүүдийг нийтэлдэг байна. Мөн түүнийг монголд байх хугацаандаа хар тамхи татсан байж болзошгүй хэмээн ТЕГ -аас саатуулан шалгах гэж байсан боловч оргон зайлсан учир талаар болжээ.

Бид энэ асуудлаарх контентуудыг цувралаар хүргэх болно.