Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төсөл 2022-2025 онд хэрэгжээд дуусаж байна. “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцны 756-т газар чөлөөлсөн айл өрхийг хамруулах, 252-ыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр ашиглахаар төлөвлөжээ.
Гэтэл "Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцанд иргэдийг хамруулна, худалдан борлуулна, урьдчилгаа авч түрээсийн гэрээ хийнэ зэрэг ор үндэслэлгүй, худал, ташаа мэдээллүүдийг цахим орчинд түгээж байна.
Иймд энэ төрлийн мэдээлэлд итгэж, ямар нэгэн худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.
