Буцах бэрд үхэр тугал нийлэх нь хамаагүй ...

Буцах бэрд үхэр тугал нийлэх нь хамаагүй ...

Хөдөө аж ахуйн яамыг хөдөөтэй нь ойр байлгахгүй бол хөгжихгүй, хэмээн смарт төлөвлөгөөгөө танилцуулж жилийн өмнө нүүлгэж, суулгаж бужигнуулаад амжсан Ж.Энхбаяр сайд илүү том бялуу хүртэхээр “Эдийн засгийн хөгжлийн сайд болоод гараад өглөө. Түүний оронд “Хөдөө өссөн туршлагатай” хэмээн хөдөөний хүний маанагдуухан тайлбар өгсөн М.Бадамсүрэн гишүүн сайд болонгуутаа л яамаа буцааж хотод нүүлгэх тухай яриад эхлэв. Хамгийн хачирхалтай нь Ж.Энхбаяр сайд энэ талаар үсэг ч дуугарсангүй таг чиг байх нь олон түмний гайхшийг барлаа. “Буцах бэрд үхэр тугал нийлэх нь хамаагүй” гэдэг нь л энэ байх. Тус яамны 70 хувийг нүүлгэж тэнд ажиллаж байсан олон зуун хүний амьдралыг бужигнуулаад, нүүж чадахгүй хэсгийг  нь  ажилгүй болгосон. Улсын төсвөөс 2,4  тэрбумын зардал  гаргаж дөнгөсөн Ж.Энхбаяр сайдад өчүүхэн ч гэсэн ёс зүй байсан бол санаачилсан ажлаа үр дүнд хүртэл хэдэн жилийг зарцуулах байв.

Нэгэн цагт ЖДҮ сангаас зээл авч, 950 саяар хувийн бизнесээ төвхнүүлээд амжсан Ж.Энхбаяр сайдад төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь гарын салаагаар урсгах нь юу ч биш  бололтой. Хэрэв тус  яам хотод эргэн нүүж ирэх дээрээ тулбал дахин 2,4 тэрбум төгрөг яригдаж эхэлнэ. Нийтдээ 5 тэрбум дөхөх энэхүү зардлыг Ж.Энхбаяр сайдаас өөрөөс нь гаргуулья.  Чухамдаа  генералын хүү учир цэргийн хүмүүжлээр өсч, хатуу зарчимч төлөвшлөөр “Монгол улсынхаа төлөө зүтгэнэ” хэмээн сурталчилж, улстөрийн имижээ бүрдүүлж ирсэн Жадамба генералын хүүд улс орны эдийн засгаа бодох сэтгэл түй  ч байхгүй гэдгийг дээрх  явдлуудаас харж  болохоор байна.  

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ododnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Physical Asia" шоуны Монгол талын төлөөлөгч "Spark Agency"-ийн дансыг царцааж, мөнгийг нь татжээ ...

1 цаг 22 мин

Луйварчин бацаан их гарын луйварчин болох гэж байна

2025-12-08

Хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдсэн залуу тэтгэлэгт хэрхэн тэнцсэн тухайгаа нийтэлж байжээ

2025-12-05

Буцах бэрд үхэр тугал нийлэх нь хамаагүй ...

2025-12-02

Агаарын иогийн анхдагч "Ари иог" Оюуны өмчөөр баталгаажсан шинэхэн хөтөлбөртэй ангиа нээлээ ...

2025-11-28

Эсрэг дүрийн тоглогч

2025-11-19

Ц.Санжаачойпэлийг хорих хугацаа энэ сарын 22-нд дуусна.

2025-11-18

Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын хамт ШХАБ-ын уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорино

2025-11-17

Их хурал: Бага хурлын гишүүдээ шинэчлэн батална

2025-11-17

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцанд хамруулна гэж иргэдийг залилж байна

2025-11-13

ТЕГ-аас Монгол улсын хилээр 700 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх валют гаргасан этгээдүүдийг шалгаж байна

2025-11-10

Удам дамжсан жүжигчин мэргэжлийг өвлөх ёстой гэж бодсон ...

2025-11-06

Эмгэнэл

2025-11-05

Анхны тоглолтоо  амжилттай  хийж ур чадвараараа гайхуулж байна. 

2025-11-03

Буян Жагааг "БУРХАН ШИГ ШҮТДЭГ" IZ ...

2025-10-31

Б.Орхонбаярыг крашилсан Ази бүсгүйчүүдийн цуваа Монгол руу  чиглэх үү ...

2025-10-30

Г.Дамдинням сайдад ёс суртахууны хэлтэрхий ч алга

2025-10-24

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн барилгын нурангид дарагдан 29 настай залуу нас барсан

2025-10-23

“Сэрүүн групп”-ийн ерөнхий захирал О.Халиун шүгэл үлээлээ ...

2025-10-22

Дуулахаас илүү загварын салбарт хүч үзэж яваа А.Хишигдалай

2025-10-16

Сурталчилгаа