“Их-7”: Европт "гацсан" ОХУ-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ

“Их-7”: Европт

Н.ЖАРГАЛМАА

“Их-7”-ийн бүлгийн сангийн сайд, төв банкны ерөнхийлөгчдийн уулзалт Итали улсын Стреса хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Одоогоор хуралдааны шийдвэрийг эцэслэн батлаагүй байгаа юм. Бүлгийн сангийн сайд болон төв банкны ерөнхийлөгчид энэ удаагийн хуралдаанаар Украинд үзүүлэх дэмжлэг болон ОХУ-ын битүүмжлэгдсэн хөрөнгийг хэрхэн зохицуулалт хийх талаар нарийн хэлэлцэнэ хэмээн мэдэгдээд байсан юм.

ОХУ Украин дахь цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш Европын холбоо өөрийн банканд байрлах Оросын нийт хөрөнгө болох 300 тэрбум ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан. Улмаар битүүмжилсэн хөрөнгийн ашгийг тодорхой хэсгийг Укрианы сэргээн босголт болон бусад зардалд дэмжлэг болгон илгээхээр тохиролцсон юм. Мөн АНУ-ын ОХУ-ын төрийн өмчийн хураан авч, Укрианд тусламж үзүүлэх зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн хуулийг баталсан.

“Их-7” бүлгийн бусад орнуудыг тус хуульд нэгдэх саналыг хүргүүлээд байгаа юм. Тус хэлэлцээрт яригдаж буй өөр нэг асуудал дэлхийн хоёр том гүрний дунд өрнөж буй худалдааны дайн. Учир нь өнгөрсөн долоо хоногт АНУ, БНХАУ-д ноогдуулах татварын хэмжээг нэмэгдүүлсэн. Ингэснээр импортын голлох бүтээгдэхүүн болох цахилгаан тээврийн хэрэгслийн батарей, компьютерын чип, эмнэлгийн хэрэгслүүд нь нөхцөл байдлыг улам хурцатгах эрсдэлтэй байгаад төлөөлөгчид ихээр санаа зовниж байна.

Харин АНУ-ын зүгээс бүлгийн гишүүдийг ижил арга хэмжээ авахыг албан ёсоор уриалаагүй ч эхний өдрийн хуралдаанаар АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен “Их-7”-ийн бүлгийн орнууд Вашигтонтой нэг үзэл санаатай байгаагаа харуулахыг хүсэж байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Тун удахгүй талууд нэгдсэн мэдээлэл гаргах бөгөөд тус мэдээлэлд олон улсын шинжээчдийн анхаарлыг ихэд татаж байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ododnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Physical Asia" шоуны Монгол талын төлөөлөгч "Spark Agency"-ийн дансыг царцааж, мөнгийг нь татжээ ...

3 цаг 18 мин

Луйварчин бацаан их гарын луйварчин болох гэж байна

2025-12-08

Хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдсэн залуу тэтгэлэгт хэрхэн тэнцсэн тухайгаа нийтэлж байжээ

2025-12-05

Буцах бэрд үхэр тугал нийлэх нь хамаагүй ...

2025-12-02

Агаарын иогийн анхдагч "Ари иог" Оюуны өмчөөр баталгаажсан шинэхэн хөтөлбөртэй ангиа нээлээ ...

2025-11-28

Эсрэг дүрийн тоглогч

2025-11-19

Ц.Санжаачойпэлийг хорих хугацаа энэ сарын 22-нд дуусна.

2025-11-18

Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын хамт ШХАБ-ын уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорино

2025-11-17

Их хурал: Бага хурлын гишүүдээ шинэчлэн батална

2025-11-17

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцанд хамруулна гэж иргэдийг залилж байна

2025-11-13

ТЕГ-аас Монгол улсын хилээр 700 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх валют гаргасан этгээдүүдийг шалгаж байна

2025-11-10

Удам дамжсан жүжигчин мэргэжлийг өвлөх ёстой гэж бодсон ...

2025-11-06

Эмгэнэл

2025-11-05

Анхны тоглолтоо  амжилттай  хийж ур чадвараараа гайхуулж байна. 

2025-11-03

Буян Жагааг "БУРХАН ШИГ ШҮТДЭГ" IZ ...

2025-10-31

Б.Орхонбаярыг крашилсан Ази бүсгүйчүүдийн цуваа Монгол руу  чиглэх үү ...

2025-10-30

Г.Дамдинням сайдад ёс суртахууны хэлтэрхий ч алга

2025-10-24

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн барилгын нурангид дарагдан 29 настай залуу нас барсан

2025-10-23

“Сэрүүн групп”-ийн ерөнхий захирал О.Халиун шүгэл үлээлээ ...

2025-10-22

Дуулахаас илүү загварын салбарт хүч үзэж яваа А.Хишигдалай

2025-10-16

Сурталчилгаа