“Physical asia” нэвтрүүлэг эхлэснээс хойш Монголчууд маань гол усаар нэг ярих сэдэвтэй боллоо. Алдарт “Netflex”-ийн шоунд тамирчид маань анх удаа орсон нь Монгол байтугай Ази даяараа шуугиан тарьж орхилоо. Ур ухаан, эр бяр, авхаалж самбаа сорьдог уг шоунд оролцож байгаа тамирчдыг маань харсан өрсөлдөгчид нь дуу алдан шокорч, Монголчууд үнэхээр хүчтэй өөртөө итгэлтэй харагдаж байна, тэдний ДНК ч өөр шүү хэмээн дуу алдацгаасан. Тэр дундаа багийн ахлагч Б.Орхонбаяр энэ удаагийн шоуны гол дүр байж чадлаа. “Physical asia” шоу нэвтрүүлгийн нүүр зургаар түүнийг онцолсон нь яалт ч байхгүй Азийн хэмжээнд од болгоод авлаа.
Б.Орхонбаяр арслангийн хувьд бие бялдар, царай зүс, хүч чадал, самбаачилга гээд зүгээр л оршиж байгаа нь урлагаа урлаг. Зүйрлэвэл асашёорюү Д.Дагвадорж аварга, ид үедээ гаргаж байсан, эр бяр омогшил бахдал бүгд түүнд бүрэлджээ гэх хүмүүс ч олон байлаа. Харин дээрх шоуг үзсэн Солонгосчууд: “Ийм бие бялдартай юм чинь Дэлхийн талыг эзлэх нь аргагүй юм байна. Ийм хүмүүс морь унаад галзуурсан мэт хүчтэй довтлохоор ЕвроАзи үнсэн товрого болохгүй яахын” гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр. Зөвхөн түүний барилдахыг үзэх гэж өндөлздөг монголчуудын сонирхол хүрээнээсээ хальж, зөвхөн Б.Орхонбаярыг харах гэж ирэх Ази бүсгүйчүүдийн цуваа Монгол руу чиглэхээр байна шүү, энэ байдлаараа.
