Хэдхэн хоногийн өмнө бензиний хомсдол үүсч байгааг, мэдээллэсэн вэб сайт хаягуудыг тагнуул цагдаагаар шалгуулна, хэмээн эрүүл хүн итгэхэд бэрх мэдэгдэл хийгээд зогсч байсан Г.Дамдинням сайд, өнөөдөр төрийн ордонд тачигнатал инээж олон түмний нүдийг орой дээр нь гаргав. Засаг төр нь тэг зогсолт хийж, эмч багш нар гудамжинд гарч, иргэд зам дээр түгжирч, автомашинтай айл болгоноос хэн нэг нь зөвхөн бензин авахын тулд колонк бараадан хонож байгаа нь салбар хариуцсан сайдын инээдийг хүргээд байгаа бололтой. Төрийн хүний чигч шулуун, тулхтай имиж байхгүй юм. Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн үеэр би 6 хүүхэдтэй. Гэхдээ том маань, манай эхнэрийг дагаж ирсэн, дагавар хүүхэд юмаа гээд хээв нэг ярьж суусан Г.Дамдиннямд хүн ёсны, ёс суртахууны хэлтэрхий ч алга байгааг дээрх үйл явдлуудаас харж болно. Нийгэм даяараа бухимдалтай байхад, сайдын суудалдаа жижигдсэн энэ мэт нөхдийг зайлуулмаар байна Г.Шатараа.