Эсрэг дүрийн тоглогч

Эсрэг дүрийн тоглогч

Улсын  драмын эрдмийн театрын урдаа барьдаг жүжигчдийн нэг жүжигчин Д.Мөнх-Одыг “Ододньюс”  онцолж байна. Хүүхэд байхын л дуулж жүжиглэх сонирхолтой  байсан  тэрээр СУИС-ын хөгжимт драмын ангийн анхны төгсөгч. Жүжигчин Э.Ууганаа Б.Одбаяр Д. Пүрэвсүрэн Г.Отгонцэцэг нартай нэг ангийн найзууд гээд сургуульдаа л авьяас чадвараараа гайхуулж байсан түүх тэднийх. Эсрэг талын дүрийг гаргууд  сайн гаргадаг тэрбээр театрынхаа тайзан дээр огшиж, омогшиж, амьдарснаасаа хойш “Би энд л байх ёстой юм байна гэдгээ хамгийн их  мэдэрч байгаа гэсэн.

Театрын  урлаг  хэрхэн хөгжиж байгаагаар нь тухайн улсын нийгэм ард түмний амьдрал, хөгжил харагддаг гэдэг. Ямартаа ч нийгэм маань хөгжиж гэрэл гэгээтэй болж байгаа гэж ярих жүжигчин Д.Мөнх-Од саяхан нээлтээ хийсэн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн гол дүр  Базарын дүрийг бүтээгээд байгаа аж. Огцом ууртай, уурандаа захирагдахаараа хязгаараа давдаг характерны дүрийг гаргах гэж би их хичээсэн. Урд нь АЖ Л.Жамсранжав агсан, МУГЖ Г.Амгаланбаатар нар Базарын дүрд тоглож байсан учир маш их эмээлттэй байсан. Монголчууд бие  биедээ хайраа түгээдэг,  нэгнээ дэмждэг, хамгийн өгөөмөр тусархуу сайхан чанартай хүмүүс.  Хүнийг хүн шиг байлгадаг зүйл бол ганцхан бие биенээ хайрлах хайр юм шүү гэдгийг жүжгээрээ хүргэхийг хүссэн гэв.

Дашрамд дурдахад: “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дөрөв дэх удаагаа тоглогдож байгаа төдийгүй энэ сарын 23 -ыг хүртэл тоглохоор болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ododnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Physical Asia" шоуны Монгол талын төлөөлөгч "Spark Agency"-ийн дансыг царцааж, мөнгийг нь татжээ ...

1 цаг 19 мин

Луйварчин бацаан их гарын луйварчин болох гэж байна

2025-12-08

Хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдсэн залуу тэтгэлэгт хэрхэн тэнцсэн тухайгаа нийтэлж байжээ

2025-12-05

Буцах бэрд үхэр тугал нийлэх нь хамаагүй ...

2025-12-02

Агаарын иогийн анхдагч "Ари иог" Оюуны өмчөөр баталгаажсан шинэхэн хөтөлбөртэй ангиа нээлээ ...

2025-11-28

Эсрэг дүрийн тоглогч

2025-11-19

Ц.Санжаачойпэлийг хорих хугацаа энэ сарын 22-нд дуусна.

2025-11-18

Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын хамт ШХАБ-ын уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорино

2025-11-17

Их хурал: Бага хурлын гишүүдээ шинэчлэн батална

2025-11-17

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцанд хамруулна гэж иргэдийг залилж байна

2025-11-13

ТЕГ-аас Монгол улсын хилээр 700 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх валют гаргасан этгээдүүдийг шалгаж байна

2025-11-10

Удам дамжсан жүжигчин мэргэжлийг өвлөх ёстой гэж бодсон ...

2025-11-06

Эмгэнэл

2025-11-05

Анхны тоглолтоо  амжилттай  хийж ур чадвараараа гайхуулж байна. 

2025-11-03

Буян Жагааг "БУРХАН ШИГ ШҮТДЭГ" IZ ...

2025-10-31

Б.Орхонбаярыг крашилсан Ази бүсгүйчүүдийн цуваа Монгол руу  чиглэх үү ...

2025-10-30

Г.Дамдинням сайдад ёс суртахууны хэлтэрхий ч алга

2025-10-24

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн барилгын нурангид дарагдан 29 настай залуу нас барсан

2025-10-23

“Сэрүүн групп”-ийн ерөнхий захирал О.Халиун шүгэл үлээлээ ...

2025-10-22

Дуулахаас илүү загварын салбарт хүч үзэж яваа А.Хишигдалай

2025-10-16

Сурталчилгаа