ТЕГ-аас Монгол улсын хилээр 700 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх валют гаргасан этгээдүүдийг шалгаж байна
Долоон зуун тэрбум төгрөгтэй тэнцэх валютийг Монгол улсын хилээр гаргасан этгээдүүдийг баривчилжээ. Энэ нь нэг удаагийн ч хэрэг биш. Зохион байгуулалттайгаар Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан байна. Бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагаас энэ сарын 06-ны өдөр саатуулжээ. Нэг удаадаа 2-3 сая ам.долларыг хилээр авч гардаг байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг авч гарсныг тогтоожээ.