СУИС -ийг төгсөөд удаагүй гэхэд хамаг л тренд болж байгаа кино клипэнд тоглоод амжсан залуу жүжигчин С.Мөнгөлжинг “Ододньюс” онцолж байна. “Орлон тоглогч” “No rules” “Тэнгэр газрын хязгаарт” кинонуудад тоглохоос гадна дуучин Т.Ариунаагийн клипэд тоглосон нь бүүм болсон. Чөлөөт цагаараа гүйж хөлсөө гаргах дуртай жүжигчин бүсгүй хамгийн сүүлд “Хэн ч биш” кинонд дүр бүтээсэн нь ёстой л шандас сорьсон гэнэ шүү. Эх хүний мэдрэхүйг мэдэхгүй ч чадахаарааа хичээлээ хэмээн ярих жүжигчин бүсгүй, “Хар хун” кинонд тоглосон алдарт жүжигчин Наталья Портманых шиг ньюанстай дүр бүтээхийг хүсдэг гэнэ лээ. Залуухан үзэсгэлэнтэй шинэхэн од мэндэллээ шүү. Тосоод аваарай.
