Саяхан гучин жилийнхээ ойг тэмдэглэн доргиод авсан “Камертон” хамтлаг тоглолтынхоо орлогыг луйвардуулжээ. Тоглолтын зохион байгуулалтад байсан залуу тус хамтлагын тоглолтын орлогыг аван гадагшаа зугтсан гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өгсөн юм. Хоёр жилийн өмнө “МСS” компанийн 20 жилийн ойд дуулан, өөрсдийн тоглолтоо хаяж явсан гэх шүүмжлэлд өртөөд байсан тэд 30 жилийнхээ ойгоор ямарч артистгүйгээр, 40 гаруй дууг бие даан дуулж үзэгч фэнүүдтэйгээ нэг үдшийг өнгөрөөсөн. Гэтэл ийнхүү тоглолтынхоо орлогыг луйвардуулж, тайзны ард ажилласан хүмүүсийн хөлсийг өгч чадаагүй байна. Тоглолт хийхээрээ л бүтэлгүйтэх болсон ах нар гандан орж "Хийморийн сан" тавиулмаар юм даа. Морьдохын хазгай л гэж энэ байхдаа.

