Саяхан Т.Баясгалан С.Жавхландаа зориулж дуулсан “Зөвхөн чамдаа” дууны төрсөн түүхийг “Ододнюьс” онцолж байна. Дууны жинхэнэ эзэн нь Жавхлан ч биш, Баясгалан ч биш, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од гэнэ шүү. Зохиолч бүсгүй П.Хэрлэнтуяа дууны үгээ бичээд, зөвхөн чамд зориулсан шүү л гэж. Уран бүтээлчийн хувьд намайг сонгож дээ хэмээн бодтол, үнэндээ сэтгэлээ илчилсэн хайрын илэрхийлэл байсан гэдэг. Дурласан зохиолчийн үгэнд, зориулж бичсэн хөг ая, гэгэлзтэл дуулсан дуучны ур чадвараар нийлж, бүтсэн “Зөвхөн чамдаа” дуу, 20 гаруй жил амьтай амьдарсан нь иим учиртай байж. Тиймдээ ч гавьяат хөгжмийн зохиолчийн, хайртай бүтээлүүдийн нэг гэсэн. Хэн нэг уран бүтээлчийн сэтгэл зүрхийг татсан бол, түүнд зориулсан гайхалтай бүтээл мэндлэх нигуртай байдаг гэсэн. Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуай гэхэд л алдарт “Мандухай цэцэн хатан” киноныхоо аяыг эхнэртээ дурласны дараахан бүтээсэн гэж байгаа.
