Монголын бодибилдингийн ертөнцөд цойлж яваа хуруу дарам тамирчдын нэг Гавьяат тамирчин Б.Сугарсүрэнг “Ододньюс” онцолж байна. Тэрбээр аль 2000 оноос хойш 20 гаран жил тус спортоор тууштай хичээллэн манлайлж, хамаг л том шагналуудыг нь түүсэн зайтай нэгэн. Багаасаа л баруунд амьдарч, Орос, Англи, Турк, хэлийг төгс эзэмшсэн чамгүй боловсролтойн дээр, 80 гаруй сая хүн амтай Турк улсын 2004 оны аварга болж байсан хатуу самар. Дэлхийн бодибилдингийн хамгийн том холбоо болох IFBB-гийн 2024 оны дэлхийн аваргыг Монгол улсаас анх удаа авсан жаатай нэгэн Мөн 80 жилийн түүхтэй “IFBB Elite Pro” тэмцээний хүрэл медальт “Pro тамирчин” гээд түүнд үзүүлээгүй амжилт ховор. Монгол дахь IFBB холбооноос түүнийг тэмцээнд явуулахгүй хааж боож удаа дараа асуудал болж байсан ч өөрийнхөө зардлаар бие даан оролцоод медалийг нь аваад л ирдэг. Бодибилдингийн мэргэжлийн тамирчид нь түүний 20 гаруй жилийн хөдөлмөрийг, олон улс руу гаргаж буй жимийг хүлээн зөвшөөрч Монголын бодибилдингийн “Хатан хаан” гэж нэрлэдэг юм билээ. Хамгийн олон жил бодибилдингээр хичээллэсэн гэхэд залуу тамирчдад зайгаа тавьж өгөлгүй одоо ч хамаг шагналыг хамсаар байгаа нь яалтач байхгүй түүний чансааг тодорхойлж байна.



