Дэлхийн бодибилдинг фитнессийн хамгийн том холбоо болох IFBB холбооны ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Наадмын өмнөхөн зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд МУ- ын тамирчид амжилттай оролцлоо. Тэр дундаа эмэгтэй тамирчидаас “Велнесс” ангилалд Бодибилдингийн хөгжлийн холбооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сугарсүрэн алтан медаль хүртэж баргийн тамирчдад байр сууриа алдахгүй гэдгээ батлаад авлаа.
“Нүдэнгоо” клипээрээ олонд танигдсан ч угтаа бол бодибилдинг фитнессийн спортоор 20 гаруй жил хичээллэсэн анхны мэргэжлийн дасгалжуулагч, дэлхийн аваргын анхны хүрэл медаль хүртсэн зэрэг уг спортдоо бол хатуу самар. МУ- гавьяат тамирчин цол авсан нь олон хүнийг гайхахад хүргэж байсан Зүүн азийн алт, мөнгө, хүрэл медальтай 2004 оны Турк улсын аварга болж байсан зэрэг олон олон амжилтын эзэн.
Сүүлийн таван жилд бодибилдингийн велнесс ангилалыг Монголдоо анхлан хөгжүүлсэн нь араасаа олон шавь нарыг амжилтад хүргэсэн гээд Гавьяат тамирчины гавьяагаа дуурсгасаар байгаа юм билээ. Чимээгүй хэрнээ тасралтгүй хөдөлмөрлөсөн Б.Сугарсүрэнгийн өмнөөс түүний амжилтууд л ярьдаг гэхэд болно.

