Яруу найрагч Б.Эрдэнэсолонго Х.Болор-Эрдэнэ нарын охин Э. Сарнай олон улсын "Bloom Roma Magazine" сэтгүүлийн нүүрэнд гарчээ. Италийн Ром хотод төвтэй, англи франц итали хэлээр гардаг олон улсын загварын тус сэтгүүлд Монгол охин анх удаа гарч байгаа нь энэ гэнэ. Франц улсад амьдарч байгаа найрагчийн гэр бүлээс ийнхүү загвар өмсөгч төрөн гарч загварын эх орон гэгдэх Парисийн хэд хэдэн агентлагт гэрээтэй ажилладаг гэнэ шүү.
