Түүнийг Т.Номинтөгс гэдэг. Бүжигчин Т.Саруултөгсийн төрсөн дүү хэдий ч угтаа бол ахаасаа дутахааргүй олны танил нэгэн. Английн томоохон сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр төгссөн чамгүй боловсролтой бүсгүй. Монголдоо ирсэний дараахан нь алдарт жүжигчин Жони Депп, Амбер Херд нарын салалтын шуугиан дэгдэж, шүүхийн явцыг цувралаар хүргэж байсан нь түүнийг олны анхаарлын төвд аваачсан. Шүүх хурлын процессийг хуулийн хүрээнд хэрхэн авч үзэж, байгааг дүгнэлт хийн ярих нь олон хүнд хүрч хэдэн зуун мянган дагагчтай болоодохсон. Ким Кардашьяны гэр бүлийн амьдрал, нөхөртөө хэрцгийгээр зодуулж нас барсан Казак бүсгүй Салтанатын хэргийн шүүхийн процессийг цаг алдалгүй хүргэсэн гээд Холливудын сонин хачинг хүргэж байсан нь түүнд багагүй амжилт авчиран “Холливудын хов залгуулдаг охин” нэртэй болсон. Хэдхэн хоногийн өмнө Солонгос улсад амаржиж охинтой болсон Т.Номинтөгс, Т.Саруултөгс ахынхаа хуриманд оролцож чадаагүйдээ харамсан уйлж байгаа харагдана лээ.
