ЦЭЦЭГЧИН БҮСГҮЙЧҮҮД ...

ЦЭЦЭГЧИН БҮСГҮЙЧҮҮД ...

Б.Сахиус     

Жил гарангийн өмнө нэг нөхөр хайртай бүсгүйдээ 60 саяын цэцэг илгээж монголоор нэг шуугиан тариагүй юу. Цэцэг авсан азтай бүсгүйгийн эрэл сурал болж, өгсөн залуугийн хоншоортойг гайхаж, андуурагдсан нөхрийн ар гэр сарнингаа алдсан. Яах аргагүй хайр хүндэтгэл, гоо үзэсгэлэн, соёлт ертөнцийн эрхэмсэг оршихуйн бэлэг тэмдэг болсон цэцгийн бизнес, эрчээ авч эрэлт ч их болсон цаг үе.

      Монголд ихэвчлэн сайхан бүсгүйчүүд цэцгийн дэлгүүр ажиллуулдаг байна. Бид цэцгийн бизнес эрхэлдэг, цэцэг ичээм сайхан бүсгүйчүүдийг онцоллоо. Цэцэг хэдий үхдэг ч, цэцэг авсан мэдрэмж хэзээ ч үхдэггүй гэдэг дээ.

 

НЭР НЬ ХҮРТЭЛ  ЦЭЦЭГ  ...      

      Б.Цэцэгсайхан яах аргагүй монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Охидын мөрөөдөл болсон онгоцны үйлчлэгчээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр нэгэн цагт UBS телевизийн урдаа барьдаг хөтлөгчдийн  нэг байв. “Сүү” ХК-ийн тарагны рекламанд Т.Үйтүмэн гавьяаттай тоглон, секси бүсгүйн дүрээр олон  залуусын зүрхийг зүсээгүй юу.  Хувийн бизнест хүч үзэн “Peony flower” цэцгийн дэлгүүрээ нээн, олон  жил зүтгэснийх салбартаа томд тооцогдох дэлгүүрийн эзэн болж чаджээ. Магад түүний нэрэнд билэгшээл, утга учир нь ч байдаг байх.

        Бизнесийнх нь гол хүч  болох ажилчидаа халамжлахаас гадна, нийгэмд дуу хоолой болж буй бүсгүйчүүдийг дэмжиж, баярлуулахаа тэр мартахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  дуу  хоолой болж, нийгэмд  тэднийг төлөөлж буй Б.Болороогийн номын нээлтэд цэцэг илгээн баярлуулсан. Мөн гал түймэрт амиа алдсан нөхрийнхөө дурсгалд хөшөө босгосон бүсгүйд цэцэг илгээн сэтгэлийг зассан гээд, амжилттай яваагийн  хэрээр бусдад тусладаг өгөөмөр бүсгүй бол яах аргагүй тэр юм.

 

ХӨӨРХӨН МАДИНА ...

            Алдарт маке ап артист Беллагийн урдаа барьдаг модель Мадинаг Zet үеийнх нь  андахгүй. Фото моделиор ажиллахаас гадна Балхжавын Чингүүний найруулсан Love&Sex киноны гол дүрд тоглон хөөрхөн царай, гоолиг биеэ гайхуулаад амжсан. Секси бүсгүйн дүрийг чадварлаг гаргасан Мадина сохор болзоо нэвтрүүлэгт оролцон хэд хэдэн залуустай үнсэлцсэн нь сошиал орчинд багагүй шуугиан тарьж, хэсэгтээ л хэл амны бай болоод амжсан.

      Саяхан найз залуутай болж өөрийн нэрээр нэрлэсэн “Madina flowers” цэцгийн дэлгүүрээ их дэлгүүрийн хажууханд нээгээд авчээ. Нээгдээд удаагүй ч олны хөлд дарагддаг газрын нэг болж чадсан нь сошиал орчинд амжилттай рекламдсаны үр дүн  бизээ.       

 

ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЭРХЭМСЭГ ЭХНЭР

      УИХ -ын залуу гишүүн Э.Батшугарын эхнэр Б.Янжиндулам. Солонгост жүжигчин мэргэжлээр төгссөн тэрээр алдарт жүжигчидтэй сериалд нь тоглосон азтай бүсгүй. Монголдоо ирсэн даруйдаа “Амьдралоги” кинонд тоглон спортлог эрхэмсэг охины дүр бүтээн олонд танигдсан тэрээр, баргийн кинонд тоглож нэр хүндээ алдадгүй нь их хурлын гишүүний эхнэр болсонтой нь ч  холбоотой биз.

     Харин саяхан HD Монголын “Suits” кинонд өөртөө итгэлтэй, ихэмсэг хуульч бүсгүйн дүр бүтээсэн нь үзэгчдийн таашаалд нэлээдгүй хүрнэ лээ. Багаасаа спортын гимнастикаар  хичээллэсэн тэрээр, гоо зүйн өндөр мэдлэгтэй төдийгүй, биеэ хэрхэн авч  явах  талаар үеийн бүсгүйчүүддээ үлгэрлэдэг нэгэн. “Adore flowers” цэцгийн дэлгүүрээс гадна хувцасны дэлгүүр нь зайсанд байдаг төдийгүй хэдийнээ  өөрийн үйлчлүүлэгчидтэй болоод амжсан.  

 

Үргэлжлэл дараагийн дугаарт ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ododnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Physical Asia" шоуны Монгол талын төлөөлөгч "Spark Agency"-ийн дансыг царцааж, мөнгийг нь татжээ ...

3 цаг 13 мин

Луйварчин бацаан их гарын луйварчин болох гэж байна

2025-12-08

Хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдсэн залуу тэтгэлэгт хэрхэн тэнцсэн тухайгаа нийтэлж байжээ

2025-12-05

Буцах бэрд үхэр тугал нийлэх нь хамаагүй ...

2025-12-02

Агаарын иогийн анхдагч "Ари иог" Оюуны өмчөөр баталгаажсан шинэхэн хөтөлбөртэй ангиа нээлээ ...

2025-11-28

Эсрэг дүрийн тоглогч

2025-11-19

Ц.Санжаачойпэлийг хорих хугацаа энэ сарын 22-нд дуусна.

2025-11-18

Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын хамт ШХАБ-ын уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорино

2025-11-17

Их хурал: Бага хурлын гишүүдээ шинэчлэн батална

2025-11-17

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцанд хамруулна гэж иргэдийг залилж байна

2025-11-13

ТЕГ-аас Монгол улсын хилээр 700 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх валют гаргасан этгээдүүдийг шалгаж байна

2025-11-10

Удам дамжсан жүжигчин мэргэжлийг өвлөх ёстой гэж бодсон ...

2025-11-06

Эмгэнэл

2025-11-05

Анхны тоглолтоо  амжилттай  хийж ур чадвараараа гайхуулж байна. 

2025-11-03

Буян Жагааг "БУРХАН ШИГ ШҮТДЭГ" IZ ...

2025-10-31

Б.Орхонбаярыг крашилсан Ази бүсгүйчүүдийн цуваа Монгол руу  чиглэх үү ...

2025-10-30

Г.Дамдинням сайдад ёс суртахууны хэлтэрхий ч алга

2025-10-24

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн барилгын нурангид дарагдан 29 настай залуу нас барсан

2025-10-23

“Сэрүүн групп”-ийн ерөнхий захирал О.Халиун шүгэл үлээлээ ...

2025-10-22

Дуулахаас илүү загварын салбарт хүч үзэж яваа А.Хишигдалай

2025-10-16

Сурталчилгаа