“Вальсийн хаан” гэгдэх хөгжмийн зохиолч Б.Түмэнжаргал агсаны охин Ундармааг “Ододньюс” онцолж байна. Монголдоо танигдаагүй ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийд дээгүүрт жагсдаг алдарт “Elite model” агентлагт ажиллан, “ELLE” сэтгүүлийн нүүрэнд гарсан зайтай нэгэн. Багаасаа л А зэрэглэлийн моделийн амьдралаар амьдарч, байсан түүнийг ийнхүү амжилтад хүрэхэд ээжийнх нөлөө их байсан гэнэ. Метронд явж байхдаа хүртэл босоогоор нь зогсоон, биеэ чангалах дасгал хийлгэн, эмэгтэй хүний гоё сайхан амьдрах арга ухааныг заасан нь өнөөдрийн амжилттай нь салшгүй холбоотой гэнэ. Өөрөөсөө олон насаар ах баян англи эрийн хүүг төрүүлж хэсэгтээ л тансаг амьдарсан тэрээр алдарт жүжигчин Одри Хепбернийн үнэнч фэн. Бүх насаараа шүтэж ирсэн жүжигчин бүсгүйн 2 ч даашинзийг нөхөр нь дуудлага худалдаагаар авч, магнайг нь хагартал баярлуулж байжээ. Хамгийн гол нь даашинз авсан мөнгө нь хүмүүнлэгийн үйлсэд зориулагдаж африкт амьдарч байгаа өлсгөлөн хүүхдүүдэд очсон нь Т.Ундармаагийн хувьд утга учиртай үнэ цэнтэй худалдан авалт болжээ. Эмэгтэй хүн өөрийн гэсэн нууцлаг үнэртэй байх ёстой гэж үздэг тэрээр зөвхөн өөртөө зориулсан охь гарган авч түрхдэг бөгөөд, монголд 2 хон эмэгтэй л охь хэрэглэдэгийн нэг нь гэж байгаа.






