УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаагийн хүү А.Билгүүн бусдын нэр дээрх байрыг түрээслүүлнэ хэмээн луйвар хийж онц их хэмжээний хохирол учруулаад байна. Улмаар иргэн Б- ээс 25 сая төгрөг, иргэн З- ээс 55 сая төгрөг, мөн 35 сая төгрөгийг тус тус залилжээ. Түрээслүүлж байгаа байрны ордероо өөрийн дээр болгон өөрчилж мөнгийг нь зээлж аван, хүүнд нь суулгадаг байсан байна. А.Билгүүн хэсэг хугацааны дараа утасаа авахаа больж, байрны жинхэнэ эзэд нь гарч ирсэнээр түүний луйвар ил болж эрэн сурвалжлагдаж байгаа аж. Түүнд хулхидуулсан иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа гэнэ.
