О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг прокурор руу буцаажээ

О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг прокурор руу буцаажээ

Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт яллагдагчаар татагдсан “Ихбит” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Улмаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнийн захирамжийг хэвээр нь үлдээв.

Тус шүүхэд өнгөрсөн зургаадугаар сарын 19-нд О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд прокурорт буцаах захирамж гаргасан юм. Үүнийг нь прокурор эсэргүүцсэн ч ийнхүү амжилт олсонгүй. Яллагдагч хоёр хүний найман өмгөөлөгчийн хэргийг буцаах саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.20-1 дэх хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн хуурамч арилжаа хийсэн, үнэ ханшийг зохиомлоор тогтоосон, эсхүл оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах зорилгоор хууран мэхэлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт дээрх шүүхэд шилжүүлээд байсан юм.

 

 

Өмнө нь О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг 2024 оны дөрөвдүгээр сард шүүхэд шилжүүлж байсан бөгөөд тэднийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий коины үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар коиноо арилжсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг урвуулан ашигласан хэмээн Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2, 18.6-1, 18.20-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт тухайн үед үйлдэж байв. Гэвч шүүхээс хэргийг буцааснаар зарим зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 18.20-1 дэх хэсгийн дагуу яллагдагчаар тооцсон аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ododnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Physical Asia" шоуны Монгол талын төлөөлөгч "Spark Agency"-ийн дансыг царцааж, мөнгийг нь татжээ ...

3 цаг 18 мин

Луйварчин бацаан их гарын луйварчин болох гэж байна

2025-12-08

Хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдсэн залуу тэтгэлэгт хэрхэн тэнцсэн тухайгаа нийтэлж байжээ

2025-12-05

Буцах бэрд үхэр тугал нийлэх нь хамаагүй ...

2025-12-02

Агаарын иогийн анхдагч "Ари иог" Оюуны өмчөөр баталгаажсан шинэхэн хөтөлбөртэй ангиа нээлээ ...

2025-11-28

Эсрэг дүрийн тоглогч

2025-11-19

Ц.Санжаачойпэлийг хорих хугацаа энэ сарын 22-нд дуусна.

2025-11-18

Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарын хамт ШХАБ-ын уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорино

2025-11-17

Их хурал: Бага хурлын гишүүдээ шинэчлэн батална

2025-11-17

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон нуур 1008 айл"-ын орон сууцанд хамруулна гэж иргэдийг залилж байна

2025-11-13

ТЕГ-аас Монгол улсын хилээр 700 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх валют гаргасан этгээдүүдийг шалгаж байна

2025-11-10

Удам дамжсан жүжигчин мэргэжлийг өвлөх ёстой гэж бодсон ...

2025-11-06

Эмгэнэл

2025-11-05

Анхны тоглолтоо  амжилттай  хийж ур чадвараараа гайхуулж байна. 

2025-11-03

Буян Жагааг "БУРХАН ШИГ ШҮТДЭГ" IZ ...

2025-10-31

Б.Орхонбаярыг крашилсан Ази бүсгүйчүүдийн цуваа Монгол руу  чиглэх үү ...

2025-10-30

Г.Дамдинням сайдад ёс суртахууны хэлтэрхий ч алга

2025-10-24

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн барилгын нурангид дарагдан 29 настай залуу нас барсан

2025-10-23

“Сэрүүн групп”-ийн ерөнхий захирал О.Халиун шүгэл үлээлээ ...

2025-10-22

Дуулахаас илүү загварын салбарт хүч үзэж яваа А.Хишигдалай

2025-10-16

Сурталчилгаа